Тэнгэрээс буусан гайхамшиг

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кино нээлтээ хийгээд  25 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархсан сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ.

Ихэвчлэн сөрөг коммент дүүрэн байдаг сошиал ертөнцөд ингэж гэгээлэг сэтгэгдлийн хур олноор бууж байгаа нь бараг анхных гэхэд хэтрүүлэг болохгүй. Бүр гэр бүл хоорондоо эвлэрч байгаа хэсэг хамгийн их анхаарал татаж, нүдэнд тусав. Нэг ч гэсэн айл бүтэн үлдэж байгаа нь талархууштай хэрэг.

20 жилийн ойн хүрээнд нийгэмд од цацруулсан “Хувьсал”-ын хамт олонд үнэхээр талархаж байна. Нэг киноноос улбаалж нийгэмд ийм сайхан салхи сэвэлзэнэ гэдэг ёстой л тэнгэрээс буусан гайхамшиг гэмээр юм. Кино үзэгчдийн тоогоор тэргүүлэх, гол дүр О.Дөлгөөний даашинз бүсгүйчүүдийн хаврын гоёлоор сонгогдож, киноны дуу нь хит боллоо.



“Тэнгэрээс буусан од” гайхамшиг түгээсээр…

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.