Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх 1800-2000 утас ажиллаж эхэллээ

Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Энэхүү тусгай утсыг ажиллуулж эхэлснээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээтэй тэмцэх, донтолтоос урьдчилан сэргийлэхэд нэн чухал нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн ба эрх зүйн боловсрол олгоход ач холбогдолтой албаныхан нээлтийн үеэр онцолж байлаа.

Мөн сэтгэлээр унасан ч хаана хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа иргэд мэргэжлийн хүнээс зөвлөгөө, тусламж авах боломжтой. Ингэснээр амиа хорлолтын тоо буурахад эергээр нөлөөлнө гэж үзэж буй юм. Үүний зэрэгцээ утсыг нээн ажиллуулснаар уур бухимдал, нойргүйдэл, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломжтой болж байна.

Хэрэв танд болон таны ойр дотны хүнд:

Нойргүйдэл

Сэтгэл түгшилт

Айдас

Сэтгэл гутрал

Уур бухимдал

Мэдрэл сульдал

Дэлгэцийн донтолт

Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал

Жирэмсэн үеийн сэтгэлзүйн өөрчлөлт

Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал

Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзүйн хямрал; Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал;

Хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудал тулгарвал

24 цагийн турш мэдээллийн утас 1800-2000 утсаар холбогдож мэргэжлийн сэтгэцийн эмчээс мэдээлэл авах боломжтой. Уг утсанд энгийн утасны тарифаар холбогдоно.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.