Ө.Энхтүвшин:Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй

Засгийн газар өнөөдөр С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор  ээлжит бусаар хуралдсан юм.

Ээлжит бус хуралдаан дууссаны дараа Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …