Монгол хүн сансарт анх ниссэний 38 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 38 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр  ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа,  ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков  Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ газардсан юм.

 ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1947 оны 12 -р сарын 05 нь өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.  Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.

Тэрээр  1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

2000 – 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.

Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагджээ.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Иргэн says

    Mongol hunii moriig sansart tamgalsan aguu bogood tun ch daruuhan hun dee.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.