Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?

Монголд үүрэн холбооны зах зээл хөгжөөд 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Анх гар утас нь зөвхөн ярих зориулалтаар ашиглагддаг байсан бол одоо ажил амьдралын салшгүй хэсэг болжээ. Үүнтэй холбоотойгоор гар утасны хэрэглээ ихэссэн. Жил ирэх тусам урьдчилсан төлбөртөөс дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжих хандлага нэмэгдэж байгаа тухай Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаанаас харж болно. Тэгвэл Монголд аль үүрэн холбооны дараа төлбөрт дугаар хэрэглэгчдэд илүү хямд бөгөөд өргөн хэрэглээг санал болгож байгаа талаар бяцхан судалснаа уншигч танд хүргэе.

Аль операторын дараа төлбөрт дугаарын яриа хямд вэ?

Харьцуулалт хийгээд харая. Мобикомын хувьд яриа болон дата нь тусдаа багцтай байдаг учир хэрэглэгчээс арай их зардал гардаг байх нь. 29,900 төгрөг төлөөд бүх сүлжээнд хязгааргүй ярих боломжтой хэдий ч дата багц нэмэлтээр авах хэрэгтэй болдог. 5GB дата багц л гэхэд 14,900 төгрөгөөр авна. Ингээд нийлүүлээд бодохоор сардаа хамгийн багадаа 45 мянга орчим төгрөгийг зөвхөн яриа, датанд зарцуулах нь. Харин Юнителийн хувьд бүх сүлжээнд үнэгүй ярьдаг 40 мянгын багцад 6GB дата дагалддаг нь давуу талтай. Мөн багцын хувьд 10,000-100,000 хүртэлх багцуудтай нь хэрэглэгч өөрийн хэрэглээндээ тааруулан багцаа сонгох илүү уян хатан боломжийг санал болгодог юм байна. Мобигийн хувьд хэрэглэгч 9,900 болон 29,900 гэсэн хоёрхон ярианы багцаар хязгаарлагддаг. Скайтел, Ж-Мобайлын хувьд дээрх 2 оператортой үнэ ойролцоо багцууд нь сүлжээндээ үнэгүй ч бусад сүлжээнд 1000 минут буюу хязгаарлагдмал яриатай байдаг.

Ингээд аль үүрэн холбооны компанийн ямар дугаар барихыг уншигч таны сонголтонд үлдээе.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …