Налайх дүүрэгт Наурызын баярын хурал боллоо

Казах түмний уламжлалт Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Налайх  дүүргийн Соёлын ордонд боллоо.
Олон ястны өлгий гэгддэг Налайх дүүрэгт хоёр  үндэстэн, 22 угсаатан, ястан байдаг бөгөөд нийт иргэдийн 15 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг байна.
Наурызын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.РаднаабазарИТХын Ажлын албаны дарга А.БулбулЗДТГын дарга Ж.Алтангэрэл болон ИТХын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн казах түмний төлөөлөл та бүхэнд олон улсын Наурызын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Үе үеийн ажилч хичээнгүй казах түмэн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ Монгол Улсын болоод нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дурдахад таатай байна. Наурызын баяр бол казах түмний түүх, ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн уламжлуулдаг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. Нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ өнө эртнээс уламжлагдан ирсэн энэхүү баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Наурызын баярын үйл ажиллагааны үеэр шагналын хур бууж, улс, нийслэл, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд болон нийслэл, дүүргийн одон медалиар шагнаж урамшууллаа.

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …