Фото: “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Тус баярыг угтан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо /МЗХ/ хамтран өчигдөр /2019.03.20/ “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны дарга Б.Ербулан, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, болон залуучуудын төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгөөр МЗХ-ны залуус танхимд казах үндэсний гэрийг тусгайлан барьсан юм. Хүрэлцэн ирсэн зочдод наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, танилцууллаа.

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Б.Жандос, Г.Берденбек, А.Актанбердин нарыг МЗХ-ны “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Бодлого Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Ө.Шинэхүү гардуулан өглөө.

Наурыз нь цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ байгаль орчноо хайрлан хамгаалахын зэрэгцээ ахас дээдэс, багачууд хүүхдээ энхрийлж золгодог юм байна.

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …