УИХ-ын чуулган бямба гарагт хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-29-ний хооронд хуралдахаар нээлтээ хийсэн билээ. Харин УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм.

Ээлжит бус чуулганы хугацаанд найман асуудал хэлэлцэхээр товлоод буй. Хэлэлцэх асуудал их хугацаа бага байгаа учир шахуу ажиллана гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ч амралтын өдөр буюу Бямба гарагт чуулган хуралдахаар тов гаргажээ.

Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний Пүрэв гарагийн чуулганы хуралдаан 10:00 цагаас эхлэх бөгөөд Татварын багц хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна. Мөн өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хороод хуралдахаар болжээ.

Харин Баасан, Бямба гарагуудад Татварын багц хуулиуд болон, Тендерийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

 

 

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …