“Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ.

Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрөөр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр Монголын Үндэсний номын санд 11:00 цагт зохион байгуулах гэж байна. Мөн Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнг ХУБТ-ийн “Орд арт” галерейд  14:00 цагт нээнэ.

Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу найрагч, зохиолчдын дээж бүтээлээс тус үзэсгэлэнд дэлгэгдэн тавигдах аж.

Г.Нараа

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.