“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 15-аас дээш насныхан хамрагдана

Хүн амын нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй хэвээр байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.

Үндэсний хөтөлбөрийн I үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353 мянга 445 иргэн хепатитын В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан нь нийт зорилтот иргэдийн 57 хувийг эзэлсэн. Харин аймгууд дахь хепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан түвшин дунджаар 60.4 хувьтай байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд 15-39 насны хүн амыг хамруулах юм.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.