Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо

“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа.

Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа шагналын эзнээр тодорлоо.
Б.Долгормаа нь Улсын математикийн олимпиадаас дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байснаас гадна өнгөрсөн онд Итали Улсад зохион байгуулагдсан олон улсын охидын математикийн олимпиадаас мөнгөн медаль авч байжээ.

“Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар олимпиадад “Уран бодолт” төрөлд ялалт байгуулсан Б.Долгормаад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр шагнал гардуулж, амжилт хүслээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …