“2000” түүхэн уран сайхны киноны дуу цацагдаж эхэллээ

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны киноны дуу энэ сарын 18-ны өдөр цацагдаж эхэллээ.

“Монгол” дууны аяыг Д.Отгонбаяр зохиож, үгийг Б.Ганхүрэл бичиж  дууг Хурд хамтлаг дуулжээ.

Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн “2000” киноны зураг авалтыг Завхан аймгийн үзэсгэлэнт газруудад хийсэн бөгөөд Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драм жанр голчилсон бүтээл хэмээн найруулагч нь онцолсон юм.

Энэхүү уран бүтээлийн зорилго нь хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум шиг эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулахыг зорьжээ.

 

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …