Б.Индра: Олимпын гудамжны замыг ирэх даваа гарагт хаана

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажлыг гуравдугаар сарын 25-нд эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Үүнтэй холбоотойгоор, Олимпын гудамжны замыг энэ сарын 24-ны шөнөөс эхлээд хаана. Тус замыг барилгын ажилтай холбоотойгоор өнгөрсөн жил хаасан ч барилгын ажил зогсох үед түгжрэлийг бууруулах үүднээс түр хугацаагаар нээгээд байсан. Одоо барилгын ажил эхэлж байгаа тул буцаад хаах гэж байна. Гүүрэн гарцын ажлын явц 43.5 хувьтай, барилгын график хугацаандаа хийгдээд явж байгаа. Үндсэн гүүр маань 477 метр урт. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 27-н гэхэд гүүрийн ажил дуусна. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 10 гэхэд дуусах ёстой” гэв.

Автозамчдын гудамж, Дамдинсүрэнгийн гудамж болон нарны замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Энэ сарын 25-наас эхлээд Олимпын гудамжны замыг хаана. Автозамчдын гудамж, Дамдинсүрэнгийн гудамж болон нарны замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Өнгөрсөн жил гүүрний ажил эхлэх үед яг ингэж хааж байсан. Тухайн үед урсгал сөрөх, нэг чиглэлдээ 3 эгнээтэй замыг 4-5 болгож явах зөрчлүүд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол,  өсдөг. Тиймээс жолооч нар үүн дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Хэрэв гүүрэн гарц ашиглалтад орчихвол энэ замын ачаалал тодорхой хувиар буурна. Замын цагдаагийн баруун урд уулварын гүүрэн гарцын ажил эхлэхээс өмнө авто зам төмөр замтай огтлолцдог байсан. Үүнээс үүдэн гардаг байсан түгжрэлийн асуудал гүүрийг барьснаар үндсэндээ шийдэгдэнэ” гэлээ.

Н.Алт

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …