МУГЖ С.Цогтсайхан “World Folk Vision”наадмаас Гран-При хүртлээ

Саудын Араб  улсын хаан Абдулах-ын  нэрэмжит /World Folk Vision / олон улсын ардын урлагийн наадам  энэ сарын 9-19-ны өдрүүдэд  болж өндөрлөлөө.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан “Этно хит” төрөлд амжилттай оролцож Гран-При хүртлээ.

Түүнчлэн Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ.

Мөн бөхийн барилдааны аваргуудын дунд зохиогдсон 10,000 ам.долларын төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаанд Улсын начин Д.Анар, Б. Серик аймгийн арслан Ө. Бат-орших нар шалгаран барилдаж, Улсын начин Д.Анар түрүүлж Б.Серик үзүүрлэжээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …