“Дэлхийн яруу найргийн өдөр”:Зохиолч уншигчдын уулзалт болно

“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт” энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Тус уулзалт маргааш Монголын Үндэсний номын санд 11:00 цагт болно.


“Зохиолч уншигчдын уулзалт”-ын хүрээнд Дорнын их яруу найрагч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархлыг дархлах замаар үйл хэргийг нь сурталчлах зорилготой юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.