“КFC”-гийн хоолноос хүүхэд хордсон уу?

“КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос  дахин хүүхэд хорджээ. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд  шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах юм байна.

Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт  25-р эмийн сангийн хажуу дахь салбар сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авчээ. Хүү ресторанаар үйлчлүүлснээс хойш хоёр цагийн дараанаас дотор нь муухайрч, бөөлжиж, гэдэс нь өвдөж эхэлжээ.

Өмнө нь Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 50 гаруй хүн хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчлүүлсэн билээ.

KFC түргэн хоолны газрын хордлогын эцсийн дүнг гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас өнөөдөр /2019.03.19/ мэдээлэл хийж, “Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 14 сая төгрөгийн торгуул ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж авсан. Мөн KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан гэж НМХГаас мэдээлсэн.

 

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …