Нэг хором :”Түргэн ууртай тэнэг баатрууд” дууны клип цацагдлаа

Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн “Нэг хором” аяны  “Түргэн ууртай тэнэг баатрууд” дууны клип цацагдлаа.

Энэ дуу “Нэг хором” аяны хүрээнд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, уураа тэвчихийг уриалсан байна.

Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутаг 31 хувь үйлдэгджээ. Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд залуус бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нэг хормын уур уцаараа барьж дийлээгүйгээс гэмт хэрэгт холбогдож сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байсан. Тиймээс нэг хором өөрийн уур бухимдлыг барьж сурснаар өөрийгөө болон өрөөлд хохирол учруулахгүй гэж хууль хяналтын байгууллагын албан хаагчид анхааруулж байна.

Тус аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэдгийг энгийнээр хэлэхэд зодолдох, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн хэлбэрээр үйлдэгддэг. Зодолдох, танхайрах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ямар хүмүүс холбогддог вэ гэхээр ид хийж бүтээх насны залуучууд холбогддог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг өс хонзонгоос биш уураа барьж дийлээгүйгээс үйлдэгддэг юм. Тус аян орон даяар зохион байгуулагдана. Мөн энэ сард олон нийтийн тэмдэглэлт баяр нэлээдгүй зохиогддог. Тиймээс залуустаа ганц хормын уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр сольё гэж уриалмаар байна. Ухаалаг залуус амьдралыг аварна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …