С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан хоёр хүнийг хорьжээ 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулагдсан.Тэгвэл уг  хэргийн ажлын хэсэгт ажиллаж байсан Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна.

Тодруулбал, АТГЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.

С.Зориг агсны аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 24-25 жилийн хорих ял оноосон юм.

Санал болгох мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын …