“Бүсгүйн зурвас” жүжиг энэ сарын 24-ныг дуустал тоглогдоно

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 3-р сарын 24-ныг дуустал тоглогдоно.

“Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллажээ.

“Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа тоглож байгаа бол туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглож байна.

 

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ

Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.

Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочлоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итгэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яахав дээ” гэж бодож байсан Итгэлийн урам зориг, бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн” оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайллын өмнө түүнийг аваачив. “Нууц” нь, “Үнэн” нь хаана байсныг жүжгийн өрнөлөөс толилдоорой…

 

Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10000, 15000, 20000, 25000, 30000төгрөгөөр худалдаалагдаж  байна.

Тасалбарыг: www.ticket.mn болон УДЭТеатрын билетийн кассаар худалдаж эхэлсэн бөгөөд 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой.

Тоглогдох өдрүүд:
3/20-нд 19:00 цагт
3/21-нд 19:00 цагт
3/22-нд 19:00 цагт
3/23-нд 18:00 цагт
3/24-нд 18:00 цагт

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …