“Гэрэл зургийн хот” Хигашикавад зочлох боломж

Япон улсын Хоккайдо мужид орших Хигашикава хотод “Хигашикава олон улсын гэрэл зургийн фестиваль”  наймдугаар сарын 8-нд зохион байгуулагдах гэж байна.

 Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль билээ.

Тус фестивальд Монгол улс 2018 оноос эхлэн албан ёсоор оролцох эрхтэй болж монгол талын сонгон шалгаруулалтыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хоёр дахь жилдээ удирдан зохион байгуулж байна.

2018оны тус фестивальд монгол улсаас “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль”-ийн сурагчид шалгаран оролцож 19 орноос 2-р байрт шалгарсан юм.

“ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” ХИГАШИКАВА

“Хигашикава хот нь 1985 оны 6-р сард хотынхоо хөгжлийн бодлогыг “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залуусд ээлтэй хотыг бүтээх зорилгын дор “ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” хэмээн олон улсад зарласан.

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Улаанбаатар хот болон сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн нэг сургуулийн гурван сурагч баг болж оролцоно.

• Зураг авч байсан, цаашид зураг авах сонирхолтой байх

• Өөрийн гэсэн гэрэл зургийн камертай байх. /заавал мэргэжлийн камер байх албагүй/

БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:

• Чөлөөт сэдвээр дагнасан, нэг сэдвийн 6 зураг байх

• Гэрэл зургийн чанар/JPEG форматтай, 300dpi-тай байх/

• Зөвхөн өөрийн авсан зураг байх, засваргүй байх, /гар утсаар авсан зураг хүлээж авахгүй/

  • Бүтээл хүлээж авах хугацаа: 2019.02.18-2019.03.25

Шалгаруулалтын хугацаа: 2019.04.10-2019.04.15

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хуудсаар орж танилцаж болно.

web site: http://i-hsspf-e.hjk.ne.jp/about-eng.html Танилцуулга англи хэл дээр: http://i-hsspf-e.hjk.ne.jp/common/pdf/18guidelines-mgl.pdf

Холбоо барих: 99091754, 99881159, 88117010

Бүтээлийг mongolianphotographers@gmail.com и-мэйл хаягаар хүлээж авна. Бүтээлээ илгээхдээ өөрийн нэр болон сургуулийн нэр, холбогдох утасны дугаарыг тодорхой бичнэ үү.

Бүтээлийг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны байранд хүлээн авна.

Хаяг: СБД Сүхбаатарын талбайн зүүн талын ТУУШИН зочид буудлын оффесийн 512 тоот

Фестивальд оролцохоор шалгарсан сургуулийн гурван сурагчийг Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардлыг зохион байгуулагч тал 100% хариуцна.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …