Жүдогийн дасгалжуулагч Ш.Чинсанаа ОУОХ-ны тэтгэлэгт хамрагдана

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Чинсанаа хамрагдах боллоо.

Унгар улсын Будапешт хотын Биеийн тамир, боловсролын их сургууль дээр зохион байгуулагдах энэхүү “Олон улсын дасгалжуулагчийн сургалт” нь гуравдугаар сарын 18-наас зургадугаар сарын 07-ны өдрүүдэд болно. Өмнө нь манай улсаас туялзуур сэлэмний дасгалжуулагч Д.Ганбаатар, хөлбөмбөгийн дасгалжуулагч З.Баттулга нар эл хөтөлбөрт амжилттай хамрагдаж байсан юм.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …