Энэ сарын 23-нд Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдана

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явагдахтай холбоотой асуудлаар нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо.

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль 3 дугаар сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдийн ажиллагаа одоогоор хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөнө.

Дээр хоёр тойрогт нийт 5 санал авах байр ажиллах бөгөөд санал авах байрны хаяг байршлыг www.bzd.songuuli.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.