Нойр эмгэгийг эмчлэх шинэ төвтэй боллоо

Нойрны төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нойрны төв Төрийн ордны баруун талд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байрлаж байна

Монголд анх удаагаа нээгдэж буй энэ төв манай улсын эрүүл мэндийн салбарт нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж эмч, мэргэжилтнүүд үзнэ.

Нойр бол эрүүл амьдарлын үндэс юм. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхний шигдээс болох, тархины харвалт явагдах, чихрийн шижин тусах, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүд гаргадаг. Тиймээс энэ олон өвчлөлийн үндэс суурь болж байгаа нойр дутлын асуудлыг онцгой анхаарах цаг болсон.

2015 онд хийгдсэн асуумж, судалгаагаар нийт хүн амын 32 хувь нь унтаж байх үедээ амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл шинээр үүд хаалгаа нээж буй нойрны төвд энэ эмгэгийг эмчлэх зориулалт бүхий багаж иржээ. Энэ багаж нь унтаж байх үед амьсгал тасалдах зовиургүй болгож эмчлэх юм байна. Мөн энэ төвд олон үйлдэлт бичлэгийн багаж, эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний багаж зэрэг төхөөрөмжүүдийг шинээр суурилуулжээ.

Нойрны төв өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 иргэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна. Нойрны ямар нэг эмгэг шинжтэй иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэн үйлчилгээ авах боломжтой юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.