“Grand Slam-Ekaterinburg-2019”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлнэ. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монголын 20 жүдоч багтжээ.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Чансаа өндөр Екатринбургийн “Их дуулга” ням гаригт өндөрлөнө.

МОНГОЛЫН БАГ:

Эрэгтэй:

  • 60 кг: Л.Өнөболд
  • 66 кг: Б.Эрхэмбэяр
  • 73 кг: Гавьяат тамирчин Г.Одбаяр, Н.Хадбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар, Б.Гаажаадамба
  • 90 кг: Э.Мөнхжаргал
  • 100 кг: Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс
  • +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

  • 48 кг: Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энхрийлэн
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: А.Бадамгарав, Ц.Батцэцэг
  • 78 кг: Ш.Сэржмядаг
  • +78 кг: Б.Мөнтуяа нар барилдахаар мэдүүлгээ өгчээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …