Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ой энэ сарын 22-нд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Драмын эрдмийн театраас зохион байгуулах гэж байна.

“Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, шилдэг уран бүтээлчдэд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” цом, шагналыг гардуулна. Мөн “Тэнгэр мэднэ…” гэх найруулагчийн уран бүтээлийн дээжээс үзэгчдэд толилуулах аж.

Г.Доржсамбуу найруулагч 1980-1990 оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ “Найрын ширээний ууц”, “Нора”, “Нийгмийн санаа”, “Туйлшрал”, “Альбин”, “Цусан тахилга”, “Өрлөг жанжны өчил” зэрэг олон арван жүжиг, “Найрын ширээний ууц”, “Монголын гурван өдөр” уран сайхны кино найруулсан.
Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг”, “Би нисэх дуртай ”зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн юм.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.