Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд дэлхийн цомын АШТ маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш ОХУ-ын Якутск хотын “Триумф” спортын ордонд эхэлнэ. Манай шигшээ баг АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Зохион байгуулагч орон ОХУ, эрх чөлөөний арлын Кубын шигшээ багтай Дэлхийн цомын АШТ-ийг нээнэ. Харин Монголын шигшээ баг эхний барилдаанаа бөхийн орон Ираны шигшээ багтай халз барилдахаар оноолт таарчээ. Дэлхийн цомын хуваарьтай танилцуулж байна.

Гуравдугаар сарын 16-нд 

 07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг

10:00 – 12:30 – Нэгдүгээр тойрог “А” хэсэг ОХУ – Куба, Япон – Турк, “В” хэсэг АНУ – Гүрж, Монгол – Иран

15:00 – 15:30 – Нээлтийн ёслолын ажиллагаа

15:30 – 18:00 – Хоёрдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Япон, Турк – Куба,

“В” хэсэг АНУ – Иран, Монгол – Гүрж

Гуравдугаар сарын 17-нд 

07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг

10:00 – 12:30 – Гуравдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Турк, Куба – Япон,

“В” хэсэг АНУ – Монгол, Иран – Гүрж

12:30 – 15:45 – 5/6, 7/8 дугаар байрын төлөөх барилдаан

14:15 – 15:45 – Хүрэл медалийн төлөөх барилдаан

16:00 – 18:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …