Д.Эрдэнэбилэг: Хатуу цагийн шалгуурыг давсан бүхэн БААТРУУД

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Сэтгүүлч Б.Ганчимэгийн түүнтэй хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны Баасан гарагийн дугаарт хэвлэгдсэнийг бид тус сонины ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байна.

-Миний хувьд онцгой уулзалт тохиож байна. Учир нь та ярилцахыг ихэд хүсч байсан зочин төдийгүй, олон нийтийн таньж мэдрэхийг хүсч байгаа, тайлбар хүлээж байгаа хүн шүү дээ. Бидний уулзалт таны бизнесийн амьдралын тун сонирхолтой, нэг талаас давалгаа савлагаатай үед болж байна. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа.

– Би анх удаа л сэтгүүлчтэй уулзаж, ярилцаж байна. Тэгэхээр надад энэ талын туршлага байхгүй. Ер нь нэг их юм яриад явдаггүй болохоор жаахан тааруухан зочин чинь болох байх шүү. (инээв)

-Хэд хоногийн өмнө улс орон даяар сүр дуулиантайгаар таныг болон ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Гэтэл энэ нь шүүхийн зөвшөөрөлгүй ажиллагаа байсан болж таарав уу?

-Тэгсэн.

-Шинэ нийгмийн босго алхангуут нэг гараанаас гарцгааж, шилжилтийн үеийг даван өнөөдөрт хүрсэн бизнесмэнүүдээс ер нь баригдаж хоригдоогүй хүн байхгүй шахам. Өмнө нь танд ийм юм тохиолдож байсан уу?

-Янз бүрийн л юм үзэж туулсан. Яг ийм зүйл бол болж байгаагүй.

-Манай ялгуусан хоёр том нам чинь таалагдахгүй, үгэндээ орохгүй байгааг нь “Ганц худаг”-т хорьж байгаад нугалж авдаг практиктай шүү дээ.

-10 жилийн өмнө бас нэг бужигнаан болж байсан. Бараг хоёр гурван жил үргэлжилсэн дуулиан явсан байх. Та санаж байгаа биз.

– Худалдаа хөгжлийн банк (ХХБ) тойрсон дуулианы үе байх аа?

-Тийм. ХХБ-ыг худалдан авсан үед.

-Тэгэхэд таныг хориогүй биз дээ?

-Үгүй.

-Сая бол их л сүржин юм болох шиг боллоо. Хэвлэл мэдээллийнхэн ч бэлэн. Хуулийн дагуу бол та бүхэнд зарлан дуудах ирсэн байх ёстой. Дуудахад нь очоогүй юм уу. Яагаад гэнэт ийм үйл явдал болов?

-Зүй нь бол тийм. Зарлан дуудах ирүүлээгүй л дээ.

-Дуудаагүй гэж үү?

-Дуудаагүй.

-Та үнэн хэлж байна уу?

-Тийм ээ, үнэн.

-Дуудалгүй байж байгаад шууд нэг өглөө л баривчилчихдаг?

-Тийм л юм боллоо. Ямар нэг тайлбар ч хийлгүйгээр л… Засгийн газрын эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэргийн шүүх хурал болсон өдөр энэ баривчилгаа нь явагдлаа. Үүнийг би 51 хувийнхаа эзэмшил дээр төрийнхний өөрсдийнх нь хийсэн тэр маапаантай хэрэгтэй нь холбоотой зориудын давхцал гэж бодож байгаа. Хоёр дахь юм нөгөө сонгууль гэдэг нь ойртож байгаагийн шинж юм болов уу . Үе үеийн сонгуулиар аль аль нам нь л хэдхэн аж ахуйн нэгжээ тойрч элдэв юм хийж гүйдэг дээ.

-Барьцааны хөрөнгө байршуулах, хилийн хориг тавих гэх мэт уламжлалт технологийн дагуу суллагдав уу?

-Бид гомдол гаргасан. Тэгээд улайм цайм хууль бус үйл ажиллагаа явагдсан учраас шүүхээс таслан зогсоосон. Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тогтоол гаргасан нь өөрөө Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн явдал болжээ гэсэн дүгнэлт гарсан байна билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. зочин says

    эрдэнэ билэг новшоо сэтгэгдэл битгии устгаад бай чам шиг луйварчин ингэх болоогүй шүү новшоо

  2. ззочиночин says

    нилээн том гарын луйварчин юмдаа шүүхиин луйварчиттай хувилдаад энэ шүүхиин шүүгч нарын цалинг хас энэ цалин бол зүгээр талхны мөнгө одоо шүүхээ орвонгоор өөрчилж шудрага хүн тавь

  3. зззочиночиночин says

    төрииг шүүхэд өгдөг хэн юм чи бага шиг давраарай лалар минь яасан их шүүх прокурорыг хахуулддаг муу хулгайч бэ чи чи тэр байх естой газраа очиж улин хуцаарай за

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.