Он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины хэрэгт 88 хүн холбогджээ

ЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос мэдээллийн санд нэгтгэдэг болсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1,500 орчим хүн уг санд бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс үзэхэд Монголд хар тамхины хэрэглээ аль хэдийн хавтгайрсан нь илт байнаТухайлбал,  2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс 337 эрэгтэй 75 эмэгтэй хүн байсан.  Мөн өнгөрөгч 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан.

Харин он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины 29 хэрэгт 88 хүн холбогдсон. Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Хар тамхийг хэрэглэхийн сацуу зарж борлуулбал их хэмжээний мөнгөтэй болно гэх ташаа ойлголт нийгэмд бий болчихсон байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 7-15 зүйл ангид зааснаар оролцоо тус бүрээр ангилж хариуцлага хүлээлгэдэг.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.