Дэлгэцийн бүтээлд хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ

Загварын тайзнаас шуудхан л урлагийн тайз руу гарсан О.Мөнхдалай өдгөө “Хувьсал” продакшнд харьяалагддаг.
Гавьяат жүжигчин У.Уранчимэгт ихэд тоогдож, тусгай багшаар хичээл заалгаж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр болсон гэдэг. “Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй.

Олны хараанд байдаг тэр энэ удаа дэлгэцийн бүтээлд хамгийн их нүцгэлсэн залуу гэдгээрээ бас нэгэн шуугиан тариад амжив. Нээрээ ч тэр тоглосон кино бүрдээ хагас нүцгэн биеэ хайр найргүйгээр үзүүлдэг нь нууц биш. Мэдээж эхээс төрсөн биеэр эфирт гарахын тулд урт хугацааны хөдөлмөр, нарийн чанд дэглэм баримталсан нь тодорхой. Гэхдээ дэлгэцэнд л “ураад өгдөг” болохоос загвар өмсөгч О.Мөнхдалайг амьдрал дээр даруухан, буурь суурьтай нэгэн хэмээн ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ.

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчдийн талархлыг ихэд хүлээж байгаа. Энэ удаа ч мөн загвар өмсөгч залуу киноны гол дүрийн хамтрагч болох жүжигчин О.Дөлгөөнтэй хамт дахин хагас нүцгэлжээ. Тэдний зураг авалтын талаар “Тэнгэрээс буусан од” киног үзсэн амтай болгон шагшиж байна. О.Дөлгөөн анх “Сүүлчийн шөнө” кинонд тоглохдоо нүцгэлж байсан гэдэг. О.Дөлгөөн харин шинэ дүрээ бүтээх үеэр “Fifty Shades of Grey” киноны бүсгүй шиг халуухан хувцасласан нь зохисон гэж жигтэйхэн. Эмэгтэй хүний хувьд ид боловсорсон жимс шиг хамгийн ялдам насан дээрээ гоо сайхан дүр төрх, гоолиг бие галбираа дэлгэцэнд мөнхөлнө гэдэг аз завшаан.

Залуусын хэн хэн нь гэр бүлтэй, тогтвор суурьшилтай хүмүүс. Тэр тусмаа илүү романтик мэдрэмжтэй, хайрыг хайрлаж амталж үзсэн хүмүүс гэсэндээ дүр дээрээ төгс ажилласан гэж үнэлэгдэх болжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. БИ says

    ХУВЬСАЛ ПРОДАКШНЫ УРАНЧИМЭГ КИНО ХИЙГЭЭД Л ӨӨРӨӨ ДАНДАА ГОЛ ДҮРҮҮДЭД НҮЦГЭЛЖ ТОГЛООД Л АРАЙ Л БИШ ЭЭ.КИНОГООРОО ХҮМҮҮСТ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХ УРАН БҮТЭЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ӨӨРӨӨ НЭГ Ч ГЭСЭН ОРОЛЦОХГҮЙ ТЭГЭЭД ЯДАЖ НАС НАМБАА БОДООД АРАЙ ӨӨРӨӨР БАЙЖ БОЛОХ ДҮРД НЬ ТОГЛОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. МУУХАЙ ХАРАГДАХ ЮМ ААА. ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ ХИЙЕ ГЭЖ БАЙГАА БОЛ ДЭЛГЭЦЭНД ЭФИРТ ТОХИРОХООР ӨӨР ЗӨНДӨӨ ОЛОН ЖҮЖИГЧИД БАЙНА ШҮҮ ДЭЭ. УРЬД НЬ ХАМТ ХИЙГЭЭД ТОГЛУУЛААД БАЙСАН ЖҮЖИГЧИДЭЭ ЯАГААД ЖИЙГЭЭД ХАЯЧИХААВ ДЭЭЭ

  2. Bor says

    Argyi l har yum bna

  3. Tengert jargah nar says

    Dulguun chin Undarmaa, Tuya 2toi Single ladies tsuvraliinh bizdee. Gehdee bas ygd hamtarch ajillaj bsan Gantsetseg, Ganchimeg 2oo haysan yum be??? mash sn bsan shuu dee. gaihaltai chanarlag kinonuud hiiltssen. Dulguun ghdee ooloh yumgu mundg huuhen

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.