“FAMILY” кимчиний цехийн үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар, тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид Нисэхэд байрлах Полоринс, Дээшлэх зоог хоолны газрууд, Зайсанд байрлах Байрам ХХК-ний ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтаар тус хоолны газрууд нь нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн горимыг хангаж ажиллаагүй, зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоод хяналтын журмыг мөрдөөгүй байсан зэрэг зөрчил илэрчээ. Тус газруудад Зөрчлийн хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХУД-ийн ХҮҮХ-т хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.