“The Voice” шоунд Франц бүсгүй “Жаран цагаан адуу” дууг дуулжээ

Францын TF1 телевизээр гуравдугаар сарын 9-ний өдөр цацагдаж олны хүртээл болсон “The Voice 8” шоун дээр франц бүсгүй монгол дуу дуулж, шүүгчид төдийгүй үзэгчдийг гайхшруулжээ. Тодруулбал, өдгөө 41 настай Лили Юнг бүсгүй “Жаран цагаан адуу” дууг дуулсан байна.

Тус шоуны шүүгчдээр Жюльен Клерк, Mика, Сопрано, Женифер нар ажилласнаас Лили Юнг шүүгч Жюльен Клеркийг сонгон, түүний багт орж, шоугаа цааш үргэлжлүүлэхээр болжээ. Түүний дуулахыг сонссон дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэн харсан байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.