“Алтан өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглоно

Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Алтан Өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглох гэж байна.

Киноны хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Германд урилгаар очиж бичсэн.Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ Н.Туулайхүүгийн хүсэлтээр Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын элчин сайд хөгжмийн партитурыг Н.Туулайхүүд хүлээлгэн өгч, 1994 онд улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тогложээ. Тэгвэл энэхүү алдарт хөгжмийн зохиолыг симфони чуулбар болгон найруулж Улсын Филармонийн тайзнаа энэ сарын 15-нд дахин тоглох гэж байна.

Тус тоглолтод Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Хөөмэй морин хуурын концерт”, Төрийн шагналт Б.Мөнхболдын “Хуучрын концерт”, МУСТА Ж.Энхбаярын “Элегия” гэсэн хөгжмийн бүтээлийг ч тоглоно.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.