“1000 инженер” хөтөлбөрийн элсэлт дөрөвдүгээр сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал энэ өдрүүдэд болж байна.

Хуралд Монгол Улсын Засгийн газар, Японы Элчин Сайдын Яам, ЖАЙКА болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжийн төлөөлөл,  Япон Улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид оролцож, санал бодлоо солилцож байна.

Олон нийтэд “1000 инженер” гэх нэрээр танигдсан Инженер технологийн дээд боловсрол төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр хэрэгждэг. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2014-2017 онд нийт 273 монгол хүн Япон улсад суралцаж байна. Өнгөрсөн онд тус хөтөлбөрт 96 хүн тэнцэж, нийт 371 багш, судлаач, оюутан төсөлд хамрагджээ. Энэ онд  онд суралцах оюутнуудыг ирэх IV сарын сүүлээр шалгаруулж элсэлтээ авах юм байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.