Г.Энэрэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Өчигдөр  эмэгтэйчүүдийн 71 кг-д өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин  боллоо.

Өсвөр үеийн ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртсэн, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Энэрэл Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч юм. Түүний анхны дасгалжуулагч Д.Чинзориг бөгөөд энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Х.Одхүүгийн удирдлага дор оролцжээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …