Хар PR хэний захиалга вэ?

Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хууль бусаар буюу төрийн мөнгөөр худалдан авсан холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохоор УИХ болоод Засгийн газар ажиллаж эхлээд байна.

Энэ цаг үед хөшигний цаана байсан нууц хүмүүс ч ил болж ёстой нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр зөв буруу гэсэн байр суурийг бид бүгд харан сууна. Хэн нь хэн бэ гэдгийг Ард түмэн бүүр яс махан даа шингэтэл ойлгож байх шиг байна.

Эрдэнэтийн 49%-ийг худалдан авсан мөнгө нь төрийн байсан гэж холбогдох албаны хүмүүс батлаад байгаа мөн УИХ-ын нэр бүхий гишүүд энэ хууль бус асуудлын араас хөөцөлдөж үнэн мөнийг тодруулахаар ажиллаж байх зуур 49%-ийн эсрэг дуугарсан бүхнийг хэвлэлээр харлуулах, намнах ажиллагаа эрчимжиж байна.

Жишээлбэл УИХ-ын Т.Аюурсайхан гишүүний гэрт тагнах чагнах төхөөрөмж тавьсан, байнга түүний араас үл мэдэх хүмүүс машин дагадаг болсон талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байсан.

Харин сүүлийн өдрүүдэд тэдний овоо хараанд ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ орсон бололтой. Тодруулбал ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэнийг Онцгой дэглэм тогтоохоор Эрдэнэтийг зорьж явах даа зам тээврийн томоохон осол гаргасан гэж ор үндэсгүй мэдээллийг хөлсний бичээч нараараа бичүүлээд эхэлсэн.

Мөн ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хадгаламждаа 100 сая төгрөг буюу 40,0 ам долларын хадгаламжтай ПҮҮ ПАА гэж бичиж түүнийгээ төлбөртэйгээр цахим орчинд түгээх боллоо. Монголын ард түмэн хэнийг яаж хүлээж авахаа сайн мэддэг гэдгийн энэ хэдэн хэсэг бүлэг хүмүүст ойлгуулах цаг нь иржээ.

Монголчууд бид 400,0 сая ам.долларын хулгайн талаар ярихаар 40,0 мянган долларын хадгаламж ярьдаг тэнэг ард түмэн биш Пүү паа тэр Л.Оюун-Эрдэнэнийг хардаа 40,0 мянган долларын хадгаламжтай гэж өөрсдийнхөө 400,0 сая долларын асуудал буюу тэндний бичиж байгаа 40,0 доллароос харин ч 10,000 дахин том асуудал юм шүү. Иймэрхүү явуургүй аргаар 49%-ийнхаа асуудал даа халхавч хийж нийгмийн уур амьсгалыг өөрчлөн гэж санаж байгаа бол санасны чинь гарз гэдгийг хэлмээр байна. Монголын минь хувь их дээ Монгол Түмэн минь.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.