“Дакар Ралли – 2019” тэмцээнд оролцсон ах дүү хоёрт “Алтан Очир” одон гардуулав

Авто спортын олимп хэмээгддэг “Дакар ралли – 2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.

Монгол улсаа төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мото спортын ОУХМ Б.Баттөр, тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон нар оролцож, нийт 68 улсын 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III байрт шалгарсан юм.

 МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган  өнөөдөр “Дакар Ралли – 2019” тэмцээнд оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогтнарт “Алтан Очир” одон, ОУХМ Б.Баттөрд “Алтан медаль”, сэтгүүлч Б.Ононд “Олимпийн Алдар” одон гардуулав.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …