“Тэнгэрээс буусан од” бүх цаг үеийн рекордыг эвдлээ

“Хувьсал” продакшны 20 жилийн ойн special бүтээл “Тэнгэрээс буусан од” кино үзэгчдийн тоогоор хол тасархай тэргүүлж эхэлжээ. Энэ нь монгол киноны түүхэнд гарч байгаагүй үнэмлэхүй амжилт гэж кино шүүмжлэгчид, ажиглагчид дүгнэж байгаа аж.

Бүх цагийнх нь үзвэр 80 хувиас давсан үзэлттэй, тасалбар эрэлт өндөр байгаа төдийгүй киноны баг хамт олон үзэгчдийн талархлын мессежэнд дарагдаж байна. Тус кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийснээс хойшхи 14 хоногт кино театрын үзвэрийг үзэгчдийн тоогоороо тэргүүлж эхэлжээ.

Сошиал медиагаар үзэгчдийн халуун сэтгэлийн үгс бүхий захидал хөврөх нь “Хувьсал” хэр чанартай бүтээл хийсний бодит үнэлгээ болж байгаа бололтой. Монголдоо төдийгүй олон улсын кино наадмаас хийсэн уран бүтээлээрээ өндөр үнэлгээ авдаг Гавьяат жүжигчин У.Уранчимэг, түүний баг хамт олон ийнхүү бүх цаг үеийн рекордыг шинэчлэн тогтоож, эзэмшиж эхэллээ.

“Хувьсал” Монголын кино урлагт өндөр босго тавьж орхисон учир бусад уран бүтээлчид чанар, ур хийцдээ хэд дахин анхаарч, хянамгай байх үүрэг даалгавар авч байна гэсэн үг. Энэ зэргийн сайн бүтээл, хүчтэй өрсөлдөөнөөс гагцхүү үзэгчид хождог жамтай билээ.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …