“UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ

Монголд “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ.

“UB comedy” клубийн залуус хоёр хуваагдсан талаар клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед танай клуб салчихсан эсвэл хуваагдчихсан юм уу гэж олон хүн асууж байна. Манай клубын гишүүд нэг хамтлаг биш. Стэнд ап комеди хийдэг бие даасан уран бүтээлчид. Тиймээс хамтлаг тарж байгаа мэтээр ойлгох хэрэггүй гэж хэлмээр байна. Зарим гэрээт уран бүтээлчид маань гэрээгээ цааш сунгахгүй дуусгасан. Түүнээс клубын маань үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд “Стэнд ап комеди” буюу ганцаарчилсан хошин урлагийн төрлийг залууст түгээж, олон сонирхолтой тоглолтуудыг хийсэн.

Цаашдаа ч гэсэн бид улам боловсронгуй болж, хөгжих болно. Анх тоглолт маань үнэгүй, нээлттэй болдог байсан. Би ганцаараа байсан учраас залуусын чөлөөт цагаа өнгөрүүлж буй газар очиж тайзаа засаад, ярихыг хүссэн нэгнийг нь тайзан дээр урих маягтай. Сүүлдээ “Comedy night” шоу болж өргөжөөд, комеди хийдэг залуус нэмэгдэж эхэлсэн. Тасалбартай ч болсон. Тухайн үед энэ нь биенес бус миний зүрх сэтгэлээрээ татагдсан ажил минь байсан.

Гэхдээ өнөө цагт нийгмийн байдал ямар байгаа билээ. Энэ ажлаа бизнес болгохоос аргагүй байдалд орж компаниа байгуулсан. Би хувьдаа ажил хийхгүй зөвхөн шоугаа хийхэд бүх цагаа зориулсан. Стэнд ап комеди гэж  зүйлийг зах зээлд хүлээн зөвшөөрүүлэх нь миний гол зорилго. Үүний тулд бие даасан бизнес болгож, татвар төлж, үйл ажиллагаагаа ил тод явуулах хэрэгтэй.  Манай комедианууд анх бөөнөөрөө нийлж нэг орой тоглолт хийгээд олсон мөнгөө хувааж авах зарчмаар явдаг байсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам өөрсдийн клубтэй болох хэрэгцээ гарсан. Тиймээс би олсон орлогоосоо компаний хөрөнгө гэсэн утгаар тодорхой хэмжээний мөнгө хурааж эхэлсэн. 50 хувийг нь би хувиасаа, 50 хувийг нь комедианууд гаргасан.  Тэгээд 2017 онд Сант асар гэж газар “UB comedy club” гэсэн бие даасан клубээ нээсэн. Хөшиг, микрофоноос эхлээд бүгдийг нь авсан. 2018 оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл клубынхаа хоёр дахь засварыг хийж Азийн шилдэг комеди клуб болсон.

Одоогоор Азийн өөр аль ч оронд манайх шиг газар хараахан бий болоогүй байгаа. Энэ засварыг хийхдээ хувиасаа болон гэр бүлийн хүмүүсээс зээлж хөрөнгөө босгосон. Бусад уран бүтээлчид энэ засварт хөрөнгө оруулаагүй Мэдээж үүний үр дүнд уран бүтээлчдийн маань нэр хүнд өсч, үйл ажиллагаа гоё болсон гэж бодож байна. Шинэ клубтэй болсоны дараа нэг асуудал үүссэн.

Компани бүх хөрөнгөө гаргаад клубээ хөгжүүлдэг. Харин уран бүтээлчид маань хөрөнгө оруулагч шиг тоглолтын орлогоос өөрийн хувиа аваад байдаг. Миний хувьд одоогийн байдлаар -40 сая төгрөгийн баланстай явж байна. Би клубээсээ ямар ч цалин авдаггүй. Тиймээс үүнийг нөхөөд, өмнө нь хийсэн гэрээгээ дахин нэг харах, санхүүгээ эрүүл болгох саналыг уран бүтээлчиддээ тавьсан. Манай санхүү үнэхээр эрүүл бус байсан. Орлогоо шууд хувааж авдаг ч гэсэн зарлагаа хуваадаггүй байх жишээтэй. Үүнийгээ болиод тодорхой хувь заагаад, хөрөнгөө хуваагаад оруулъя гэхэд манай уран бүтээлчид зөвшөөрөөгүй. Гэрээгээ цуцалсан.  Гэнэт тийм олуулаа клубээсээ гарна гэж би бодоогүй.

Нэгэнт ийм зүйл болсон юм чинь харамсаад хэрэггүй байх. Зарим гишүүд маань тусдаа өөр нэрийн дор клуб байгуулж байх шиг байна лээ. Би амжилт хүсч байгаа. Дахин “UB comedy” клубийн тайзан дээр ирж тоглож болно. Ямар ч талцсан, гадуурхсан зүйл байхгүй. Үүнийг олон нийт аль нэгнийх нь талд орох мэтээр хүлээж аваад хэрэггүй. Зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид цаашдаа үйл ажиллагаа болон үйлчилгээгээ улам сайжруулах болно. Яагаад энэ бүхнийг та бүхэнд тоочоод байна вэ гэвэл нь манай үйл ажиллагаа нээлттэй явагддаг. Биднийг дэмждэг олон залууст юу болоод байгаа тухайгаа хэлэх хэрэгтэй гэж бодлоо ” гэсэн юм.

Харин  “UB Comedy” клубаас гарсан  Ч.Хантүмэн тэргүүтэй зарим гишүүд өрх тусгаарлаж “Comedy Lab Club” нэртэй, шинэ комеди клубийг нээж байгаа ажээ.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Guest says

    Muuhai yumaa manaihan. Yumiig ehlene gardaj hiine gdgig erdoso oilgodoggui teneg l bga bhgu yu, zardlaa huvaah n zuv shde. Tgd uursdo garaad uur yum hiiged uzeg l de chaavaas yum uzeegui yumnuud heseg daldaganaj bgad shaldaa buuhaaraa guigaad irdeg l bhgui yu

  2. Anonymous says

    Bataagiin hucheer olond tanigdchihaad hayad ywahdaa ch yhw dee. Hogiin garuud yumaa.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.