Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр хуралдах хуваарьтай ч Ерөнхий сайд гадаадад яваа тул Засгийн газар өнөөдөр хуралдахгүй  юм байна.

Тодруулбал, НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдтэйгээ уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсад айлчилж байгаа.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.