Японы буцалтгүй тусламжаар эмнэлгүүд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа

Япон улсын Засгийн  газрын төслийн бус  буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 8 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий  эмнэлгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа.

Мөн судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий зөөврийн рентген аппаратыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт гардуулав. Тус бүр нь 300 орчим сая төгрөгийн үнэтэй нийт 34 ширхэг хэт авиан оношилгооны аппаратыг  21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ зэрэг байгууллагад хүлээлгэн өглөө.

Цаашид эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх талд анхаарч ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр онцлов.

Япон улсын “Hitachi” фирмийн “HI VISION Avius” загварын өндөр хүчин чадалтай суурин ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ураг, тэр дундаа элэгний оношилгоо, шинжилгээ хийх боломжтой дэвшилтэт технологи юм. Зөөврийн рентген аппаратын хувьд Япон улсын SHIMADZU корпорацийн “OPESCOPE ACTENO” загварын мэдрэл болон судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах зориулалт бүхий дижитал технологи дээр суурилсан аппарат юм.

 

 

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …