Турк улсад монгол эмэгтэй бусдад буудуулж амиа алджээ

Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач хамтран амьдрагч залуудаа буудуулж амиа алдсан гэх мэдээлэл байгаа бөгөөд сэжигтнийг баривчилсан байгаа аж.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын эх сурвалжийн хэлж буйгаар “Турк улсад монгол эмэгтэй буудуулж, нас барсан нь үнэн. Өнөөдөр талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой зүйл. Энэ утгаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө …