Баянзүрх дүүргийн МАН-ын хороо Буриадын “Нэгдсэн орос” намтай хамтарч ажиллах талаар ярилцлаа

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан, дэд дарга Г.Атармаа, ХЭГ-ын дарга Б.Эрдэнэбаяр, тэргүүлэгч Р.Мөнхбат, Ц.Нацагдолгор болон НАШБ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон ОХУ-ын Буриад улсын бүсийн “Нэгдсэн орос” ЕДИНАЯ РОССИЯ намтай харилцаа тогтоох зорилгоор 2016 оны 3 сарын 2-оос 6-ны хооронд ОХУ-ын Буриад улс руу ажлын айлчлал хийлээ.

2016 оны 03 сарын 03-ны өдөр Дүүргийн намын хорооны төлөөлөгчдийг ОХУ-ын “Нэгдсэн орос” намын Буриад улсын бүсийн удирдлагууд өөрийн намын төв байрандаа хүлээн авсан.

Уулзалтанд ОХУ-ын талаас “Нэгдсэн орос” намын Буриад улсын бүсийн дарга Кравченко Михаил Кузьмич, дэд дарга Павлов Владимир Анатольевич, Улан-Үдэ хотын “Нэгдсэн орос” намын дарга Гүйцэтгэх хорооны ахлах мэргэжилтэн Намдакова Бальжин Аюшиева, Ухуулга сурталчилгааны хэлтсийн дарга Баджапова Дарима Гармаевна, намын байгуулалтын хэлтсийн дарга Желаев Тимур Николаевич, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны зүгээс Дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалан, дэд дарга Г.Атармаа, тэргүүлэгч Р.Мөнхбат, Ц.Нацагдолгор, ахмадын дарга Б.Төмөрбат, 37-р үүрийн дарга Д.Балдорж нар оролцсон байна.

МАН-ын Удирдах Зөвлөлийн Намын байгуулалт, улс төрийн газрын дарга Д.Даваасүрэнгийн ОХУ-ын “Нэгдсэн орос” намын Буриад улсын бүсийн дарга Кравченко Михаил Кузьмичид илгээсэн захидлын дагуу биднийг нөхөрсөгөөр хүлээн авч уулзан танилцаж харилцан санал солилцсоны үндсэн дээр цаашид хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар эхний ээлжинд тохиролцлоо.

Уулзалтын үеэр “Нэгдсэн орос” намын Буриадын бүсийн дарга Кравченко Михаил Кузьмичид Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга Э.Бат-Амгалан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Удирдах Зөвлөлийн Намын байгуулалт, улс төрийн газрын дарга Д.Даваасүрэн нарын мэндчилгээ, гарын бэлгийг гардууллаа.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …