Э. Оюумаа: Чимээгүй байсан хугацаандаа хувийн амьдралаа төвхнүүлж, хөөрхөн хүүтэй болсон

2005 оны үед Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ, Г.Чинболор, Б.Энхмэнд зэрэг дэут дуучдын дуу хит болж байсан үе саяхан. Хослон дуулж гарч ирсэн дуучдаас хувийн уран бүтээлээ хийгээд явсан нь ч цөөнгүй.

Тэдний нэг нь дуучин Э.Оюумаа юм. Тэрбээр 2012 онд “Амрагхан чамдаа”  уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийснээс хойш хэсэг уран бүтээлээ завсарласан. Тэгвэл нэг хэсэг чимээгүй байсан дуучин СТА Э.Оюумаа урлагийн тайзнаа эргэн иржээ.  Тэрбээр гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа хоёртой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Сүүн аялгуу” нэртэй хамтарсан хоёр дахь тоглолтоо хоёр өдөр үзэгчдэдээ амжилттай толилууллаа.

Дуучин Э.Оюумаа “Чимээгүй байсан хугацаандаа хувийн амьдралаа төвхнүүлж, 37-ныхоо жил дээр амжиж хөөрхөн  хүүтэй болсон. Одоо уран бүтээлдээ шаргуу орж байгаа. 2012 онд бид гурав “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо хийсний дараа удалгүй Х.Болормаа эгч маань хүү төрүүлсэн. Дараа нь Р.Дэлгэрмаа маань хөөрхөн хүүтэй болсон. Араас нь би хүүтэй болсон доо. Их сайхан ерөөлтэй билэгтэй санагддаг” гэв.

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Уншигч says

    Хөөрхөн хүүтэй болсонд баяр хүргэж ээж хүү 2т энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье

  2. Anonymous says

    ДАХИН ТӨРӨӨРЭЙ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.