“Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулжээ

“The Voice Mongolia” шоуны анхны ялагчаар дуучин Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон билээ. Тэрбээр Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг,  бөгөөд урлагийн гараагаа “The Voice Mongolia” шоунаас амжилттай эхлүүлж буй авьяаслаг дуучин юм.

Тэрбээр “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны дууг дуулжээ. Дууны үгийг “Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан Д.Ганцэцэг бичиж , аяыг Жонон хамтлагийн Б. Цогбаяр зохиожээ.


Хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх “Халуун зүрх” уран сайхны киноны нээлт тун удахгүй болох бөгөөд “Хувьсал” продакшнаас “өрх тусгаарласан” жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын анхны хамтын бүтээл юм.

Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн юм.

“Халуун зүрх” уран сайхны киноны анхны нэр нь “Дэлхий тээсэн эмэгтэй” байжээ. Тэдний анхны бие даасан  уран сайхны киноны гол дүрд МУСТА А. Ганчимэг, жүжигчин, найруулагч Б. Тамир, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ.

“Халуун зүрх” уран сайхны кинонд жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нараас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,МУАЖ П.Цэрэндагва нар урилгаар тогложээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …