ЭМЯ:Оюутолгой компанид ажиллахаар ирсэн Энэтхэг инженер улаан бурханаар өвчилсөн нь тогтоогдсон

Эрүүл Мэндийн Яамнаас Улаан бурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл“Улаан бурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан.

Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаан бурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдлоо”гэв.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаан бурхан өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо.

Өнөө өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад тусгаарласан байгаа. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаар зорин ажиллаж байна.

Манай ажилтнууд шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ” гэж мэдэгдлээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.