Дорнын амтыг мэдрүүлэгч “АЗИ БАНШ”

Уншигчдадаа зориулан “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?” цувралыг хүргэж байгаа. Энэ удаа бид дорнын амтыг мэдрүүлэгч “Ази баншны” үйлдвэрийг онцоллоо.

Дорнын амтыг мэдрүүлэгч “АЗИ БАНШ”

Зөвхөн Монголд банш хэмээх зоогийг иддэг гэвэл үгүй. Банш нь анх 14-р зуунд Оросын сибирь Удмурт үүссэн гэлцдэг. Одоо Дэлхий дээр маш өргөн тархаж  орон орон өөрсдийн жороор амталж, амтархан идэх дуртай болсон билээ. Европын орнууд жимстэй, шоколадтай баншийг амтархан иддэг бол Солонгосчууд кимчитэй баншинд  дуртай. Үүнээс Баншны соёл илүү их өргөн хэрэглэгдэж хөгжсөн нь Азийн орнууд  билээ. Япон, Хятад, Солонгос  улсад баншийг шарж, жигнэж, ногоотой, ногоогүй олон аргаар өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг. Харин Ази баншны үйлдвэр нь “БАНШ” хэмээх эрхэм зоогийг эх орондоо амт, технологийн өвөрмөц аргаар үйлдвэрлэж Ази технологийг анх удаа Монголд нэвтрүүлсэн байна. 2018 оны арван хоёрдугаар сараас эхлүүлсэн тэдний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг өдгөө хэрэглэгчид андахгүй мэддэг болжээ.

Ази банш юу ҮЙЛДВЭРЛЭДЭГ вэ?

  • Гахайн махтай банш
  • Үхрийн махтай банш
  • Ногоотой банш

Шинэ бүтээгдэхүүний технологи дээр ажиллаж байна.

“Ази банш” –ыг үйлдвэрлэх арга нь Ази технологитой уялддаг. Баншны цехэд 10-аад ажилтантай бөгөөд бүтээгдэхүүнээ зөвхөн Монголд үйлдвэрлэсэн түүхий эдээр хийдэг. Сайн чанарын үхрийн гуяны мах, Монгол гахай, тахиан мах улаан буудайн БГ-055 дээд гурил болон хүнсний ногоогоор хийдэг.

Ази баншны онцлог

Монголд импортоор оруулж ирдэг гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах гол онцлог нь Монголын уламжлалт хэрэглээ болсон мах, гурил, ногоогоороо үйлдвэрлэж элдэв химийн бодис огт ороогүй, хадгалах, хэрэглэх нөхцөл хэвийн, найдвартай бүтээгдэхүүн юм. Гурван төрлийн банш бүр өөрийн гэсэн онцлог амттай.

Зөөлөн болон час хийсэн махны амт үл амтагдах дорнын амт мэдрэгддэг. Мөн савлагаан дотроо баншны дүрлэг болох 2 төрлийн соустай, халуун ногоотой болон соя соуснууд  нэг удаагийн хэрэглээнд бэлтгэн савласан дүрлэгэнд дүрж идэхэд өвөрмөц амтыг бүтээдэг байна.

Савлагааны хувьд хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд дундаас ширхэглэн савласан шинэлэг савлагаатайгаар онцлогтой юм. Ингэж савласан савлагааг дахин өрхийн хэрэглээнд ашиглах боломжтой. Баншийг үйлдвэрлэсэн даруйд худалдаанд гаргадаг ба хүйтэн сэрүүн нөхцөлд 2-3 сар хадгалах боломжтой.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …