“Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал зарлах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд шаардлагатай санхүүгийн материалыг шалгана. “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажиллана” гэлээ.

Мөн өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхий улстөрчид, өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдол гарчээ. Шүүгч М.Батсуурийг мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон байна.

 

 

.

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …