М.Мөнхбаатар:Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харилцаатай

“Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхөөр ирээд байна. Тэрбээр  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.

М.Мөнхбаатар“Манай компаний зүгээс ямар нэгэн байдлаар улсаас мөнгө аваагүй. Өнөөдрийн байдлаар Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкны албан бичигт байгаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг төрөөс мөнгө авсан хэргээр шалгаад байгаа шүү дээ. Би хувьдаа дөрвөөс таван удаа цагдаагийн газар ирсэн. Бид бүхэн санхүүгийн мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. Манай компанийн авсан зээлийн гэрээ олон нийтийн сайтад байгаа. Энд төр хувийн компани руу дайрч байгаа процесс гэж харж байна. Манай компани Худалдаа хөгжлийн банктай зөвхөн зээлийн харилцаатай” гэлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …