Фото: “2000” кинонд тоглосон жүжигчид

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны кино /2019.03.01/ нээлтээ хийлээ.

Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн “2000” киноны зохиолыг яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичиж, Ерөнхий продюсероор ажиллажээ.

Харин киноны ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, зураглаачаар Э.Доржсүрэн, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Н.Батцэцэг, У.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан С.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, Ч.Дэлгэрцэцэг нар тоглосон юм.

“2000” уран сайхны киноны зураг авалтыг Завхан аймгийн үзэсгэлэнт газруудад хийсэн бөгөөд Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драм жанр голчилсон бүтээл хэмээн найруулагч нь онцолсон.

Энэхүү уран бүтээлийн зорилго нь хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум шиг эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулахыг зорьжээ.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …