Жүжигчин Ө.Энхболд Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт /2019.03.01/ “I MAX” кино театр нээлтээ хийлээ.
Энэ үеэр тус киноны Чүлтэмийн дүрд тоглосон жүжигчин Ө.Энхболд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Энхболд“Урлагт анх Д. Энхтөмөр найз минь хөтлөн оруулсан,найздаа маш их баярлаж явдгаа илэрхийлье. Мөн 2002 онд найруулагч П.Дэлгэрбаяр найз маань “Найзууд” кинонд тоглох боломж олгож, зааж зөвлөж, гарыг минь ганзаганд хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн найздаа баярлаж явдгаа илэрхийлье.

Миний бие кино урлагийн салбарт анх хөл тавьснаас хойш 17 жил болж, энэ хугацаанд 20 гаруй кинонд тогложээ. Хүн хэний өмнө хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй хоёр найздаа баярлалаа. “2000” кинонд тоглох боломж олгосон Б.Отгонзориг найруулагчдаа болон “Ulaanbaatar film”-ийн хамт олон кино багийнхандаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …